
Британийн худалдааны доллар нь анх 1895 онд гарч байсан бөгөөд жирийн зоос биш, харин олон улсын худалдаанд зориулагдсан онцгой хэрэгсэл байв.
Анх Хонгконгийн худалдааны танхимаас хүсэлт гаргаж уг долларыг бүтээж эхэлсэн гэдэг.
Голчлон Хятад, Хонг Конг, болон Өмнөд Азийн “Straits Settlements” буюу Сингапур, Пенан, Малаккад ашиглагддаг байсан энэ зоос нь далайн худалдаа ид цэцэглэж байсан үеийн Британий нөлөөний үндсэн илэрхийлэл болсон байдаг.
• Бүрэлдэхүүн: 90% мөнгө, 27.22 грамм
• Урд талын зураг: “Lady Britannia” гурван жадтай таягтай, бамбай барьсан, хойд талд нь худалдааны хөлөг онгоцтой, энэ ч утгаар Монголчууд бид энэ зоосыг “Таягт” гэдэг.
• Арын тал: Хятад болон Малай бичээс бүхий, Азид худалдаанд зориулагдсан гэдгийг илтгэсэн.
Түүхэн байдлаар Монголд дахь хэрэглээ юу бсн вэ?
Тухайн үед Монголын худалдаа Чин гүрний зоос, Хятадын мөнгөн зоос, Оросын рубль дээр тулгуурлаж байв.
Тиймээс Британий зоос Монголд албан ёсоор гүйлгээнд орж байгаагүй.
Гэсэн хэдий ч Хятадын худалдаачид Улаанбаатар (хуучнаар Өргѳѳ), Хиагт болон хил орчмын зах зээлд идэвхтэй ажилладаг байсан тул Хятадаас ирсэн мөнгөн гүйлгээгээр дамжин Британийн худалдааны доллар заримдаа орж ирдэг байжээ.
Цуглуулагчдын дунд үнэлгээ
Өнөө үед 1895 оны Британийн худалдааны доллар нь маш эрэлттэй цуглуулгын зоос юм.
Ялангуяа шинэ буюу хэрэглэгдээгүй (“uncirculated”) болон туршилтын (“proof”) хувилбарууд өндөр үнэлэгддэг.
Мөн “B” (Bombay), “C” (Calcutta) гэсэн цохисон тэмдэгтэй зооснуудын үнэлгээ ялгаатай байдаг.
Тэр ч утгаараа өнөө үед энэ зоосыг дуураймлаар бас их хийдэг болжээ.
Тэгвэл өөр байгаа зоосоо хэрхэн жинхэнэ эсэхийн хормын дотор шалгах вэ гэж үү?