Рузвельтийн 10 центийн зоос (Roosevelt Dime)

1946 оноос өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд 60 гаруй жил өнгөрсөн ч нумизматик буюу цуглуулагчдын хувьд өдийг хүртэл харьцангуй “шинэ” зоос гэж явдаг нь сонин.

Энэ 60 жилийн хугацаанд зоосны найрлага, нарийн хийц ихээхэн өөрчлөгдсөн байдаг.

Анх 1946 оноос 1964 онуудад энэ зоосыг 0.90 сорьцтой мөнгөөр хийдэг байсныг тийм олон хүн мэддэггүй.

Манай 1925 оны зоостой адилхан мөнгөн зоос байсан гэсэн үг юм.

Тийм ч их ховорд тооцдоггүй энэхүү зоосонд мэдээж хэрэг 1967 оны үйлдвэрлэгчийн тэмдэггүй зоос, 1970 оны өөр бамбартай гэх мэт бага сага алдаатай зоос байдаг нь ховорд тооцогдож бас үнэ цэнэтэй бдг.

Тэгвэл азаар танд 1946-1964 оны мөнгөн зоос таарах юм бол шууд аваарай.

Гэхдээ хуурамч нь мэр сэр гардаг тул шалгаж авахыг мэдээж зөвлөж байна.

Scroll to Top