
1.II Николай хааны мөнгөн зоос
Николай 2 (1894–1917) нь Оросын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан бөгөөд түүний үед олон төрлийн мөнгөн зоос цутгагдаж хэрэглэж байжээ.
Түүний засаглалын үед Орос улс асар том газар нутагтай. Худалдаа болно мөнгөний систем нь тогтвортой байж алт, мөнгөн зоосыг албан ёсоор гүйлгээнд хэрэглэдэг байв.
Гэвч дэлхийн I дайн удалгүй гарч Оросын дотоодын бослого, улаан хувьсгалын улмаас 1917 онд Орос нутагт хаант засаг нуран унасан бөгөөд II Николай хааныг гэр бүлийн хамт маш хэрцгийгээр цаазалсан нь Оросын түүхэнд томоос том улаан толбо үлдээсэн байдаг.
II Николай хааны үед олон төрлийн мөнгөн зоос цутгагдсан.
Хамгийн түгээмэл нь:
- 15, 20, 25, 50 копейк
- 1 рубль (эрэлт ихтэй)
Эдгээр зоос нь:
- 90% цэвэр мөнгөөр хийгдсэн
- Жин, хэмжээ нь стандарттай
- Бат бөх, удаан хэрэглээтэй.
Зоосны нэг талд — II Николай хааны хөрөг. Нөгөө талд — Оросын хоёр толгойт бүргэд сүлдтэй.
2. II Николайгийн мөнгөн зоос Монголд
19–20-р зууны эхэн үед Монгол Улс өөрийн үндэсний мөнгөгүй байсан тул гадаадын мөнгөн зоос өргөн хэрэглэгддэг байв.
Тухайн үед: Хятадын мөнгөн зоос, Оросын мөнгөн рубль хамгийн түгээмэл байлаа.
Монголчууд бид худалдаа, наймаанд, мал, арьс шир, цай солилцоход эдгээр зоосыг ашиглаж “Цагаан мөнгө” Орос мөнгө” гэж нэрлэдэг байжээ.
3.Аль онууд ны илүү үнэ цэнтэй вэ?
Мэдээж хэрэг бүх II Николайгийн зоос ижил үнэлгээтэй биш. Хадгалалтын байдал сайн байх тусам үнэ нь өндөр байх нь тодорхой.
Илүү үнэ цэнтэйд тооцогддог онууд:
- 1895–1896 он – анхны цутгалтууд
- 1901 он – ховор
- 1912–1914 он – Монголд хэрэглэгдэж байсан ч сайн хадгалалттай нь цөөн
Мөнгөн зоосыг жинхэнэ эсэхийг яаж мэдэх вэ?
Энгийн шалгах аргууд:
- ⚖️ Жин: 1 рубль ойролцоогоор 20 гр
- 🧲 Соронз: жинхэнэ мөнгө татагдахгүй
- 🔔 Дуу: жинхэнэ зоос цангинасан дуугарна
- 🔍 Хийц: бичээс, нүүр тод, нарийн байх гэх мэт аргуудыг хэрэглэж болно.
Хэрвээ хэт эргэлзээтэй байвал худалдаж авахаа түр азнаж мэргэжлийн хүнээр шалгуулахыг зөвлөж байна.