Данзангийн доллар
Данзангийн доллар 1921, 1922 онд хэвлэгдсэн боловч тухайн үед улс төрийн байдал, геополитик өөрчлөлттэй холбоотой хэрэглэхгүй хойшилсоор 1924 оныг хүрсэн гэж үздэг.
1922 оны эх гэхэд бүрэн хэвлэгдэж, тодорхой хэсэг нь Монгол улсад орж ирээд байсан “Данзангийн доллар”-ыг гүйлгээнд гаргаагүй хамгийн том шалтгаан нь тухайн үед монголчууд шинэ дэвсгэртэд баталгаа өгөх үндэсний банкгүй байсанаас болсон гэдэг.
Яагаад Доллар гэж нэрлэв? Монгол Доллар гэж нэрлэвэл шууд утгаар гадаад дотоодын худалдаачид, иргэдэд баталгаатай гэж итгэл төрүүлэхүйц байсан тул тэгж нэрлэсэн болов уу.
Улмаар 1924 онд уг мөнгөн дэвсгэртүүдийг хэрэглэх гэсэн боловч С.Данзан нь их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж эсэргүү хэмээгдэх болсноор эдгээр мөнгөн тэмдэгт гүйлгээнд гараагүй юм.
Данзангийн долларыг Гознак үйлдвэрт хэвлэгдсэн гэж үздэг бөгөөд эрч хүчтэй, содон загвар уран хийц нь онцгой бөгөөд гадаад дотоодын цуглуулагчдын дунд маш их эрэлттэй мөнгөн тэмдэгт юм.
Дэвсгэртийн гол чимэглэл нь хас тэмдэг бөгөөд энэ нь Хинди, Буддын шашны соёлд бурханлаг чанар, сүнслэг утга учир-ыг илэрхийлдэг.
Хас тэмдэг нь Монголчууд бидний дунд өнөө хэр амжилт, хөгжил цэцэглэлтийн билэгдэл хэвээр байгаа ч Нацист Германууд уг бэлгэ тэмдгийг авч ашигласнаар сөрөг утга агуулгатай болсон нь нэн харамсалтай.
Мѳн Таван нүдэн бэлгэдлийг голдоо залсан маш сонирхолтой. Тухайн цагийн алдарт зураач “марзан” хэмээх Балдуугийн Шарав эх загварыг нь гаргасан байх өндөр магадлалтай гэж судлаачид дүгнэдэг.
“ТАВАН НҮДЭН” тэмдэг нь монголчуудын эртний язгуур уламжлал, хөрөнгө баялаг арвидан үржихийн бэлгэдэл тэмдэг юм.
Данзангийн доллар цувралд 50 центээс 25 доллар хүртэлх 6-н өөр нэрлэсэн дэвсгэрт байдаг.
Нэрлэсэн дүнгээс үл хамааран өнөө үед хадгалагдан үлдсэн эх хувь нь маш ховор байдаг бөгөөд тухайн үед Монголд хүргэгдсэн ихэнх нөөцийг улсын мөнгөн тэмдэгт төгрөгийг Монгол долларын оронд сонгосны дараа устгасан бололтой.
Дэвсгэртийн хэмжээ: 105 x 60 mm
Дэвсгэртийн хэмжээ: 145 x 75 mm
Дэвсгэртийн хэмжээ: 145 x 75 mm
Дэвсгэртийн хэмжээ: 145 x 80 mm
Дэвсгэртийн хэмжээ: 150 x 84 mm
Дэвсгэртийн хэмжээ: 163 x 84 mm
Дэвсгэртийн хэмжээ: 160 x 92 mm
Зургийн эх сурвалж: MongolBank.mn
Хэвэлсэн нийт тоо
- 50 центийг 1 сая хувь
- 1 долларыг 1,050,000 хувь
- 3 долларыг 250,000 хувь
- 5 долларын дэвсгэрт 100,000 хувь
- 10 долларыг 40,000 хувь
- 25 долларыг 12,000 хувь
Нийт 2,452,000 хувь
50 цент ████████████████████
1 доллар █████████████████████
3 доллар ██████
5 доллар ███
10 доллар █
25 доллар ▏
🟢 50 цент + 1 доллар = нийт хэвлэлийн 83%
🔴 25 доллар = ердөө 12,000 ширхэг (хамгийн ховор)