Купинг лян (Kuping Tael) стандарт гэж юу вэ?

Купинг лян гэж юу вэ?

Купинг лян (庫平兩, kùpíng liǎng) нь Чин улсын Сангийн яамны хэрэглэж байсан албан ёсны “лян” буюу мөнгийг жинлэх стандарт нэгж юм.

Тухайн үеийн санхүү, татвар, бүртгэл-тооцоо, мөнгөн гулдмай болон зоосны жин, цэвэршилтийг хэмжихэд энэ лянгаас баримжаалдаг байв. Суурь томъёо нь энгийн: 1 лян = 10 цэн (mace) = 100 фэнь (candareen)

Хожим дахин XX зууны эхэн үеийн стандартчлалаар 1 Купинг лян ≈ 37.301 грамм болгожээ (түүхэн хэрэглээнд 37.5 г гэж багцаалсан нь бий).

Яагаад энэ нь чухал вэ?

Учир нь Хятадын сүүл үеийн машин дардаст “луу” долларууд болон худалдааны мөнгөн зооснууд дээрх
“7 MACE AND 2 CANDAREENS” зэрэг тэмдэглэгээ нь үнэндээ Купинг лянд суурилсан жингийн тэмдэг юм. Жишээлбэл, 7 цэн 2 фэнь = 0.72 лян бөгөөд энэ нь ~26.86 г мөнгөтэй тэнцэж, тухайн үеийн Мексик/Испанийн худалдааны доллартай жин ойролцоо байхаар бүтээгдсэн.

Иймээс цуглуулагчид, судлаачид, худалдааны түүх сонирхогчдод Купинг лянгийн ойлголт нь зоосны жин, үнэ цэнэ, мөнгөний агууламжийг зөв тайлбарлах түлхүүр болдог.

Дашрамд дурдахад, тэр үед Хайкван лян (~37.8 г), Цаопин лян (~36.7 г) зэрэг бүс нутгийн өөр стандартууд зэрэгцэн хэрэглэгддэг байсан тул эх сурвалжуудад бага зэрэг зөрүү тааралддаг.

Гэвч олон улсын болон Чин улсын төрийн санхүүгийн жишигт суурилсан Купинг лян нь хамгийн өргөн хэрэглээний, “стандарт” лян байсан хэмээн ойлгож болно.

Англи нэр Хятад нэр Монгол нэр Таэльтэй харьцаа Нэгжийн жин (грамм)
Tael
兩 (liǎng)
лян
1
37.301 г
Mace
钱 (qián)
цэн
1/10
3.73010 г
Candareen
分 (fēn)
фэнь
1/100
0.37301 г
Li
厘 (lí)
ли
1/1000
0.037301 г
Hao
毫 (háo)
хао
1/10000
0.0037301 г

Жишээ:

Нийлбэр Хятад тэмдэглэгээ Монгол тайлбар Жин (г)
1 лян
一兩
1 лян
37.301
7 цэн
七钱
7 цэн (mace)
26.1107
7 цэн 2 фэнь
七錢二分
7 цэн 2 фэнь
26.85672

Тайлбар: Энэ хүснэгтэд Купинг лян (1 лян = 37.301 г)-г үндэслэв. Бусад бүс нутгийн лянгийн стандартууд бага зэрэг өөр жинтэй байж болно.

Scroll to Top