1913 оны Монголын гайхалтай 17 өнгөт гэрэл зураг (Albert Kahn Gallery)
Эдгээр түүхэн зургууд нь өнөөгөөс 113-н жилийн өмнө буюу 1913 онд Монгол нутгаар аялсан гэрэл зурагчин Стефан Пассэ (Stefan Passe)-гийн авсан гэрэл зургууд юм.
Аялал жуулчлал байтугай гадаад ертөнцөд бүрэн танигдаагүй, хүний хөл хүрээгүй, улс орон газар нутгийн зургийг авч “Дэлхийн Архив” хэмээх цуглуулгаа бүтээсэн Альберт Кан-ын цуглуулгад багтдаг зургууд билээ.
Альберт Кан (Albert Kahn)-ын цуглуулгад 1909-1931 онуудад дэлхий даяар авсан нийт 72,000 өнгөт зураг байдаг бөгөөд тухайн үеийн 50 улсын зургийг өнгөтөөр авч хадгалсан байдаг.





