БНХАУ-ын анхны цуврал дэвсгэртүүд дундах 10,000 юанийн “Мал Маллах (牧马)дэвсгэрт нь нилээн сонирхолтой түүхтэй дэвсгэрт юм.
Энэхүү дэвсгэрт нь зөвхөн Өвөр Монголын өөртөө засах орны цөөхөн газруудад эргэлтэд орж байсан бөгөөд, дэвсгэртийн нийт хэвлэсэн тоо нь мөн нилээн бага байжээ.
Өвөр Монголын өргөн уудам нутагт тээвэр холбоо тухайн үед хөгжөөгүйтэй ч холбоотой байх.
Энэхүү дэвсгэрт нь мэдээж хэрэг гүйлгээний валют, мөнгөн тэмдэгт боловч Хятадын коммунист намыг олон түмэнд таниулах, Хятадын ардын банкийг сурталчлах цаашлаад үндэстэн ястнуудын эв нэгдлийг холбох давхар зорилготой байсан болов уу гэж тааж байна.
Өнөө үед гүйлгээнд ороогүй хувилбарыг нь олж авах нь бараг боломжгүй болжээ.
Гол дүрслэл нь:

Дэвсгэртийн нүүрэн талын гол зурагт уудам тэнгэр, хээр талд малчин хүн уургаа барьж, сүрэг адуугаа хурааж буй дүрслэлтэй.
Хээр талд Монгол гэрүүд байгаа зэрэг нь байгалийн уудам, амар амгалан, энгийн амьдралыг мэдрүүлнэ.
1951 оны 5 сарын 17 гарч 1955 оны 4 сарын 1 нд гүйлгээнээс татсан энэхүү дэвсгэртийг “Чин” улсын өнөө л луутай зоостой адилхан хуурамчаар хийх нь маш элбэг.
Ар талд нь Хятадын ардын банкны нэр болон нэрлэсэн үнэ цэнийг монгол бичгээр хэвлэсэн, зөвхөн Өвөр Монголд гүйлгээнд байсан тул маш ховор.

Мэдээж хэрэг усан тэмдэггүй учир хуурамчаар хийхэд ч тус болоодхож.
Гэхдээ хуурамч жинхэнийг нь ялгах зөндөө аргууд байдаг: Дэвсгэртийн зузаан, А талын цэцгэн хээ Б талын цэцгэн хэний зөрүү гэх мэт.
Өнөөгийн үнэ цэнэ нь 800,000 мянган юанаас 2,000,000 сая орчим юань хүрдэг нь өнөөгийн төгрөгийн ханшаар 400 сая орчим төгрөг гэсэн үг. Солиотой хөөрөгдөл.
Тийм ч утгаар приус машин өгөөд авъя гэдэг пост үе үе яваад бдг нь араг ч үгүй байх. Гэхдээ манайд байхгүй л болов уу.
Байсан хэд нь 1990-2000 онд гараад явсан болов уу.